Сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх талаар хэлэлцэв

Admin
2025/03/25

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд “Сүү бэлтгэлийн тогтолцоог хөгжүүлэх”, “Эрүүл сүрэгтэн” хөтөлбөрийн үр дүн, сургамж, “Сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” сэдвийн хүрээнд туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцүүлэг Дархан хотод зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд МАА-н ЭЗЭН төслөөс хэрэгжүүлж буй “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн дэд төслүүд оролцож, өнөөдрийг хүртэлх ололт, үр дүнгээ салбарын сонирхогч талуудад танилцууллаа. Мөн “Мах болон сүүний үхрийн аж ахуйн амжилтын үндэс-баталгаатай чанартай тэжээл үйлдвэрлэл, тариалах, хураах, хадгалах технологи” сэдэвт арга хэмжээнд оролцож, үйлдвэрлэлийн шинэ арга технологийн талаар мэдээлэл хуваалцсан юм.

Энэ хүрээнд салбарын мэргэжилтнүүд, фермерүүд, судлаачид хамтран ажиллаж, цаашдын хөгжлийн чиг хандлага, боломж, сорилтуудыг хэлэлцсэнээрээ онцлог байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна