The MongolZ 2025 онд анх удаа шигшээ шатанд шалгарч чадалгүй тэмцээнээ дуусгалаа

Admin
2025/03/25

#CS2 G2 Esports баг The MongolZ-оос хариугаа авч 2-0 харьцаагаар хожин шигшээ шатанд шалгарсан бол The MongolZ тэмцээнээ дуусгаж $10,000 (34.7 сая төгрөг) шагналтайгаар нутаг буцлаа.

BLAST-аас зохиож буй CS2-ын $400,000 (1.38 тэрбум төгрөг) шагналын сантай "BLAST Open Spring 2025" тэмцээн Португал улсын нийслэл Лисбон хотод үргэлжилж байна.

Тэмцээний B хэсэгт багтсан Монголын "The MongolZ" баг хэсгийн шатны сүүлийн, шигшээ шатанд шалгарахын төлөөх тоглолтоо "G2 Esports" багтай хийж 0-2 (Ancient 11-13, Dust II 4-13) харьцаагаар хожигдлоо.

Тоглолтод багийн ахлагч Бямбасүрэнгийн "bLitz" Гарьдмагнай 82.4 ADR, 1.15 Rating-тэй багаа тэргүүлсэн бол багийн бусад гишүүдийн Rating 1-ээс дээш гарсангүй.

Ийнхүү G2 Esports Шведэд болсон "ESL Pro League Season 21" тэмцээнд хожигдсон хариугаа авч шигшээ шатанд шалгарсан бол The MongolZ тэмцээнээ дуусгаж $10,000 (34.7 сая төгрөг) шагналтайгаар нутаг буцлаа.

Хоёр баг гурван долоо хоногийн өмнө Шведэд болсон "ESL Pro League Season 21" тэмцээнд учраа таарахад монгол залуус 2-1 харьцаагаар хожсон билээ.

Тэмцээний B хэсгийг Туркийн "Eternal Fire" тэргүүлж "Natus Vincere" удаалсан бол А хэсгийг "Team Vitality" тэргүүлж "MOUZ" удаалан, "Team Spirit" гуравдугаар байраар шигшээд шалгарлаа. Шигшээ шатанд G2 Esports баг MOUZ-тай тоглоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна