"Osaka Asian Film Festival 2025 ”кино наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Чимээгүй хотын жолооч”УСКиноны гол дүр “Азийн шилдэг жүжигчин”/Best Actor Award/шагналыг Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр хүртжээ. Түвшинбаяр нь бүжиглэж, жүжиглэхээс гадна гарамгай хөгжимчин юм.
Сонирхуулахад өнгөрсөн оны 12 дугаар сард Asian Movie Pulse” сайтаас гаргасан 2024 оны шилдэг 30 ази кино жагсаалтын 22 дугаарт найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" кино багтаж байсан билээ.
Киноны талаар тус сайтын нийтлэлч Марина Рихтер “Бараг бүхэлдээ өнгөгүй ч гэмээр, өргөн дэлгэцийн хэмжээгээр зураг авалтаа хийсэн Э.Энхбаяр зураглаачийн ажил болох “Чимээгүй хотын жолооч” кино гол дүрийн баатрын дотоод сэтгэлийн харанхуй байдалд нийцсэн түгшим уур амьсгалд үзэгчийг аваачих шиг санагдсан. А.Түвшинбаярын хүчтэй дүрслэл уг киноны хөдөлгөгч нэг хүч юм. Гол дүрийн ганцаардалдаа баригдаж, хорих ангиас гарсныхаа дараа гадаад орчинтой дасан зохицох гэж зовж байгааг нь үнэхээр гайхамшигтай харуулжээ. Ер нь тус киноны жүжигчид бүгд чамгүй сайн, чансаатай бөгөөд зохиол сайтайгаас гадна “Амьдрал”, “Цагаан хадаг” зэрэг кинонууд дээр хамтарч байсан кино зохиолч Т.Номуунзул, Ж.Сэнгэдорж найруулагчийн ээлжит нэгэн бүтээл юм. Тэд дахин нэгдсэний үр дүн тун амттай болжээ” хэмээн бичиж байсан аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна