Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ

Admin
2025/03/21

Монгол түмний нэгээхэн хэсэг болсон казах үндэстний уламжлалт Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэхээр болжээ.

Казах үндэсний баярын "Наурыз 2025" арга хэмжээ энэ сарын 22-ны 09:00 цагт Сүхбаатарын талбайд болох аж. Энэ үеэр соёл, урлагийн тоглолт болохоос гадна казах күрес бөхийн тэмцээн зохион байгуулагдах юм. Түүнчлэн гар урлалын үзэсгэлэн дэлгэгдэж, казах гэр, уран бүтээлийг олон нийтэд танилцуулж, наурызын зоог, уламжлалт идээг таниулах хөтөлбөртэй.

Өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг Наурызын баярыг дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна