Автобус, түргэний машин хоорондоо мөргөлдсөн авто ослоос амьд гарсан хоёр хүүхэд удахгүй эмнэлгээс гарна

Admin
2025/03/20

Төв аймгийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 11-нд хот хоорондын автобус түргэний машинтай мөргөлдөж, түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг ослын улмаас хоёр хүүхэд бэртэж, ГССҮТ-д хүргэгдсэн. Тус  ослын улмаас биедээ хүнд бэртэл авсан 7-14 насны хоёр хүүхэд ГССҮТ-д одоог хүртэл эмчлүүлж байгаа юм.

"Долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтэл авч ирсэн. Харин 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, дунд чөмөг, шилбэний хугаралтай. ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн зүгээс /2025.03.14/ байдлаар хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж байна. Тухайлбал, долоон настай хүүхдийг өнөөдрөөс энгийн тасагт шилжүүлсэн бол, 14 настай хүүхдэд дунд чөмөг болон шилбэний ясны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийж, эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна" гэж мэдээллэж байсан.

Тэгвэл өнөөдөр "хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж, нэг нь толгойн мэс заслын тасагт, нөгөө нь хавсарсан мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэх мэдээллийг ГССҮТ-өөс өглөө. Түүнчлэн хоёр хүүхдийн биеийн байдал сайжирсан тул удахгүй эмнэлгээс гарна гэсэн юм.



2
angry
1
care
0
haha
0
liked
3
love
6
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна