Өчигдөр буюу энэ оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Цагаан худгийн даваа гэх газарт автомашинд хүн дайруулж, нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай “А” нь уулын уруу өнхөрч байсан Hyundai Porter маркийн автомашиныг зогсоох гэж байгаад дайруулж, нас барсан байж болзошгүй нөхцөл байдалтай байсан байна. Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, уруу газар байршуулахдаа аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна