Өнгөрсөн оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан аймшигт хэрэг гарсан. Уг хэргийг мөрдөн байцаалтад буцаасан ч прокурор эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тэгвэл прокурорын гомдлыг өнөөдөр хэлэлцэхээр товложээ.
Хэрэгтэн зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-ийн амь насыг хохироож, үүнээс 11 нэг хоногийн дараа буюу зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэгт 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг бүрэлгэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм.
Сэтгэгдэл (16)