Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургаан хүнд "гавьяат" цол олголоо

Admin
2025/03/18

Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган салбартаа тэргүүлсэн албан хаагчдад шагнал гардууллаа.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн зөвлөх, техникийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Ш.Бямбаа, гавьяат багш цолоор ОБЕГ-ын ахмад ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Даваадорж, гавьяат хуульч цолоор Монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатч, ахмад дэслэгч Л.Батцэнд нарыг шагнав.

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, академич, хошууч генерал П.Даш, Шүүх, шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан, биологийн шинжээч, дэд хурандаа Т.Оюунбат нарыг шагнасан юм. Гавьяат тээвэрчин цолоор Зэвсэгт хүчний дугаар ангийн Материал бэлтгэх, тээвэрлэх бүлгийн жолооч, сургагч ахлагч Г.Бямбадоржийг шагналаа.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна