#CS2 Өмнө нь хоёр удаа таарч тоглож байсан мажорын аварга Natus Vincere багийг анх удаа хожиж хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд бас нэгэн мажорын аварга Team Vitality-тай тоглоно.
CS2-ын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох "ESL Pro League"-ийн 21 дэх удаагийн улирал Шведийн Стокхольм хотод үргэлжилж байна.
$400,000 (1.3 тэрбум төгрөг) шагналын сантай тэмцээний шигшээ шатанд гурав дахь удаа, шөвгийн наймд анх удаа шалгарсан Монголын "The MongolZ" баг шөвгийн наймд мажорын аварга "Natus Vincere" багтай тоглолоо.
Мөнхболдын "Techno4K" Содбаяр +15 frag, 91.1 ADR-тай багаа тэргүүлсэн тоглолтод 2-0 (Mirage 13-6, Ancient 13-6) харьцаагаар The MongolZ хожлоо.
Хоёр баг өмнө хоёр тэмцээний хүрээнд 3 map тоглоход бүгдэд нь Украины баг хожиж байв.
Interactive content by Flouris
Ийнхүү The MongolZ тэмцээний хагас шигшээ шатанд мөн мажорын аварга, Францын "Team Vitality"-тай тоглохоор болов. Тоглолт маргаашийн 01:30 цагаас эхэлнэ. Хоёр баг сүүлд "Intel Extreme Masters Katowice 2025" тэмцээний хагас шигшээд таарахад Францын баг 2-0 (Mirage 13-7, Nuke 13-9) харьцаагаар илүүрхсэн билээ.
The MongolZ өмнөх улиралд буюу "ESL Pro League Season 20" тэмцээний шигшээ шатанд Туркийн "Eternal Fire"-т хожигдон 9-12-р байраар тэмцээнээ дуусгаж байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна