Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ₮69 саяар өндөг авна

Admin
2025/02/20

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 69.1 сая төгрөгөөр өндөг авах тухай тендерийг өчигдөр буюу /2025-02-19/-ний өдөр зарласан байна.

Тодруулбал, дээрх өртгөөр 116,700 ширхэг өндөг авахаар тусгажээ. Тооцоолон үзвэл нэг бүрийн үнэ 524 төгрөг байх аж.

Тухайн тендерийн материалыг ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг баталсан бөгөөд ТЭЗҮ-дээ гэрээ байгуулсан долоо хоногоос эхлэн 12 сарын туршид захиалсан хугацаанд нийлүүлж байхыг дурджээ.

Уг тендерт хамаарах мөнгөн дүнг тухайн байгууллага өөрийн хөрөнгөөс гаргах ба тендерийн материалыг энэ сарын 26-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног бүр гаргадаг гол нэрийн барааны үнийн мэдээллээс харахад /2025-02-17/-ны байдлаар нэг ширхэг өндөг 623 төгрөгийн үнэтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна