"Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл бизнесийн орчны асуудлаар мэдээлэл өгч байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од “МҮХАҮТ Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлж буй бизенс ээлтэй хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Цар тахлын дараа бизнес эрхлэхэд тулгарч буй саад тотгор чөдрийг халахаар хэрэгжүүлж буй хөтөлбөр гэж ойлгож болно.
Нэгдүгээр татварын орчныг цогцоор нь шинэчлэл хийх ёстой. ЖДҮ болон залуучууд, өрхийн бизнесийг татвараас чөлөөлж хөл дээр нь босгох шаардлагатай. Ажилчид болон албан байгууллагууд аль аль нь 25 хувийн шимтгэл төлдөг.
Мөн хэдийгээр зөвшөөрөл багассан мэт боловч хуулиасаа давсан баримт бичгүүд бий. Эдгээрийг халж нийтийг төлөөлсөн байгууллагууд руу шилжүүлж, бүх зөвшөөрлийн 50 хувийг халах шаардлагатай" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна