Монголын Морин спорт, уяачдын холбоо цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Холбооны төлөөллүүд: Засгийн газар хаврын морин уралдаанд 18-аас дээш насны уралдаанчаар морь унуулах шийдвэр гаргасан. Энэ нь ямар ч судалгаа, тооцоололгүй шийдвэр учраас өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Уяачид хүүхдийн эрхийг өв соёлоос дор үзсэн мэт ойлголт төрүүлэх мэдээлэл цахим сүлжээнд тарж байна.
Холбооны гишүүд хуралдаж, хаврын уралдаантай холбоотой хэд хэдэн шийдлийг Засгийн газарт хүргүүлсэн. Нэгдүгээр хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэл.
Хоёрдугаарт бид уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Дээр нь нэмээд хүүхдийн өөрийн саналыг бас сонсдог байя гэсэн юм. Хүүхдийг албадан хөдөлмөрлүүлдэг зүйл байхгүй. Олон улсын байгууллага хэзээ ч орон нутагт байгаа хүүхдийн эрхийг хамгаалахгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна