ХӨСҮТ: Менингитээс сэргийлэх олон хүүхдийг хамруулсан вакцин байдаггүй

Admin
2025/02/03

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийлээ. Хамгийн аюултай нь цахилгаан менингит буюу менингококкцеми өвчин үүсгэгч нь агаар дуслын замаар буюу шүлсээр дамжин халдварладаг. Энэ өвчний нийт тохиолдлын 80-85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд өртөж  байна. Иймд хүүхдийг үнсэхгүй байхыг  ХӨСҮТ-ийн эмч нар анхаарууллаа.

Есөн настай хүүхэд менингитийн улмаас нас барсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Энэ мэдээллийг ХӨСҮТ-ийн эмч нар үгүйсгэв.ХӨСҮТ-ийн их эмч Ч.Уртнасан, 2025 он гарсаар менингитийн нэг тохиолдол батлагдаж, харамсалтайгаар нас барсан. ХӨСҮТ-д сэжигтэй хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинжилгээний хариу 2-р сарын 4-6-нд гарна. 

Тархвар судлалын заалтаар голомт гарсан тохиолдолд ойрын хавьтлуудыг хамгийн түрүүнд тогтооно. Менингитийг үүсгэгч нян хоолойн орчимд 2-8 хоног байдаг. Мөн насанд хүрэгчдийн 15 хувь нь менингитийн эрүүл нян тээгчид байдаг. Өөрсдөд нь шинж тэмдэг илрэхгүй, өвчлөл илрэхгүй атлаа гадагшаа нян тарааж байдаг тул урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хоолой зайлах.  Хүйтэн юм уухад хоолой нь сэрвэгнэж, тороод байна гэдэг хүмүүс бий. Тэр хүмүүс нян тээгч байх магадлал өндөр. Эрүүл нян тээгчийг илрүүлэх хэцүү. Менингококкийн халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл 24 цагийн дотор ойрын хавьтлыг тогтоож, химич сэргийлэлт хийдэг. Үүний дараа олныг хамарсан уу, анги, цэцэрлэг дотор тархсан уу? гэдгийг тогтоосны дараа дархлаажуулалтыг хийдэг. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна