Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа

Admin
2025/01/27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Дронекон-2025" нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээн энэ оны 01 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд "Буянт-Ухаа" спорт цогцолборт зохион байгуулагдав.

Энэхүү тэмцээн нь Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэлбэрийн спортыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж, насны хязгаар заагаагүйгээрээ онцлог болсон билээ.

"Дронекон-2025" тэмцээн “Мэргэжлийн”, “Сонирхогчдын”, “Тоглоомын”, “Өөрөө угсрах”, “Хүүхдийн чөлөөт” зэрэг
нийт 5 төрлөөр зохион байгуулагдлаа.

Мөн энэ үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ашиглагдаж байгаа дрон, техникийн үзэсгэлэнг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм.

Тэмцээнд нийт 548 тамирчин оролцсон бөгөөд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 16 алба хаагч ур чадвар, авхаалж самбаагаа сорив. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна