“Төгс ургац” ХХК-ийн өвлийн шилэн хүлэмжээс шинэ ургацын ногоо зах зээлд нийлүүлж байна

Admin
2025/01/25

“Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэн 2023-2024 онд өвлийн хүлэмжийн аж ахуй шинээр байгуулах чиглэлээр хөрөнгө оруулалтын зээлийг нийт 26 иргэн, аж ахуй нэгжид 14 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгосон. Үүний үр дүнд өвлийн хүлэмжийн тариалалт 2,3 га талбайгаар нэмэгдээд байна.

“Төгс ургац” ХХК нь “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 3,95 тэрбум,  ХААН банкны ногоон зээлээс 12 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч Улаанбаатар хотод хоёр га талбайд Голланд загварын автомат өвлийн шилэн хүлэмж барьж ашиглалтад оруулжээ.  

Тус хүлэмж жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллаж, өдөрт хоёр тонн өргөст хэмх хураан авч Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна