Цасанд суусан автомашинуудыг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ

Admin
2025/01/24

Говь-Алтай аймгийн төвөөс урд зүгт 135 км-т Цогт сумын төвөөс зүүн зүгт 45 км-т Баян-Өндөр баг "Дөтийн даваа" гэдэг газар Цогт сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 2 зүтгүүр автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10:30 цагт Онцгой байдлын газарт өгчээ.

Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Beiben-ND42506”, "Beiben North Benz-ND4257" загварын автомашин 2 зорчигчтой цасанд суусан байсныг 4 цаг ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна