Хөгжил Политехник коллежтэй хамтран орон нутагт олдоцтой түүхий эдэд түшиглэн малын тэжээлийн цех байгуулна

Admin
2025/01/23

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан амьжиргааны сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлж, эмзэг байдлыг бууруулах” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн сургалтад хоёр талын хамтран боловсруулсан чадамжийн есөн нэгж бүхий “Залуу малчин” хөтөлбөрийг оруулаад байгаа юм. Энэ хүрээнд коллежийн дэргэд орон нутагт олдоцтой түүхий эдэд түшиглэн малын таван төрлийн тэжээл үйлдвэрлэх цех барихад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна