Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 19-нд нутгийн зүүн хойд хэсгээр цас орно.
2025 оны нэгдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26-31 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Байдраг голын хөндийгөөр -21-26 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 16-21 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 7-9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 8-10 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2025 оны нэгдүгээр сарын 18-наас 22-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 18, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар цас орно. Салхи 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн дулаанаас 1 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна