Өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн жагсаалын үед гарсан зөрчлүүдэд ямар арга хэмжээ авсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээллээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 11, 12-нд Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ дагуу жагссан ба энэ үеэр багагүй зөрчил гарчээ.
Тодруулбал гэмт хэргийн шинжтэй 7, зөрчил 6 хэрэг бүртгэгдсэн байна. Иргэдийн эд хөрөнгийг эвдэж сүйдэлсэн, төрийн онцгой объект руу бие засах, нэвтрэх хориотой газар руу нэвтрэх гэж оролдох, цагдаагийн албан хаагчийн биед халдах, төрийн байгууллагын ажилтны савхан ясыг хугалсан, цагдааг шатнаас түлхэж унагаан гэмтээсэн зэрэг гэмт хэргийн шинжтэй хэргүүд гарсан ба холбогдогчийг шалгаж байна. Бага насны хүүхэдтэй эмэгтэйн тээврийн хэрэгслийг нь хаахад нь шаардлага тавихад түлхэж унагаасан зэрэг хэргүүдийг бүртгэж, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна