Монголын үндэсний бөхийн холбоо: Өнгөрөгч оны 11 сарын 20-ноос хойш 33 бөхөөс допингийн шинжилгээ аваад байна.

Admin
2025/01/14

Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ноос 2025 оны нэгдүгээр сарын 14 ний өдрийг хүртэл үндэсний бөхийн 33 тамирчныг өөрийн байгууллагын эрхийн хүрээнд сонгон, допингийн шинжилгээ авч ажиллаж байна.

Тус авсан сорьцоо ХБНГУ-ын Дрезденийн Спортын биохимийн ба Допингийн анализын институтын /Dresdner Strasse 12, 01731 Kreischa, Deutschland/ итгэмжлэгдсэн лабораторит илгээж, допингийн хариуг илгээсэн дарааллын дагуу танилцуулж байгаа юм.

Цаашид МҮБХ, МҮДЭБ хамтран 2025 оны нэг, дөрөвдүгээр улиралд бөхчүүдээс шээс болон цуснаас шинжилгээ авч допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна