Хүндийн өргөлтийн УАШТ-д “Алдар” спорт хороо бүх жинд тамирчнаа оруулж, багийн дүнгээр тэргүүлэв

Admin
2025/01/14

Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 71, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр амжилттай өндөрлөлөө. Тэмцээнд 24 байгууллагын 108 тамирчин нийт 10 жинд өрсөлдсөн юм. УАШТ-д “Алдар” спорт хороо бүх жинд тамирчнаа оруулж, эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр тэргүүлэв.

Эрэгтэй багийн дүн:

1.”Алдар” спорт хороо 131 оноогоор алтан медаль.

2.Хан-Уул дүүрэг, “Ээрмэл-1” 107 оноогоор мөнгөн медаль.

3.Өвөрхангай аймаг 101 оноогоор хүрэл медаль.

Эмэгтэй багийн дүн:

1.”Алдар” спорт хороо 125 оноогоор алтан медаль.

2.Хан-Уул дүүрэг, “Ээрмэл-1” 117 оноогоор мөнгөн медаль.

3.”Батсол ХХК” 113 оноогоор хүрэл медаль хүртэв.

УАШТ-ий үеэр гавьяат тамирчин М.Анхцэцэг өөрийн нэрэмжит “Алтан бүс” шагналыг өөрийнх нь 2020 онд тогтоож байсан рекордыг шинэчилсэн ОУХМ, 81 кг-ын аварга О.Төгс-Эрдэнэд гардуулан өгсөн юм. Мөн 2024 оны “Шилдэг шүүгч”-ээр шалгарч, “Бөртэ чоно”-ын эзэн болсон ч тухайн үед ДАШТ-ийг шүүгээд эзгүй байсан олон улсын шүүгч Л.Одгэрэлд хаалтын ёслолын үеэр шагналыг нь гардуулан өглөө.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна