БНСУ-ын Чонсон хотод энэ өдрүүдэд зохиогдож байгаа Олон улсын уулчдын холбоо (UIAA)-ны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн МӨНГӨН медаль болон Ази тивийн Мөсөнд авиралтын МӨНГӨН медалийн болзлыг тус тус хангалаа.
Н.Хэрлэн мастер ийн Дэлхийн цомын АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медалийн иж бүрдэлтэй боллоо. Мөн тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд "Сутайн бор" клубийн тамирчин, ОУХМ Н.Сэлэнгэ МӨНГӨН медалийн болзол, Ази тивийн Мөсөнд авиралтын АЛТАН медалийн болзлыг тус тус хангалаа.
Сэтгэгдэл (1)