“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг гадаадад зохион байгуулна

Admin
2025/01/09

Гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудад монгол эх хэл, бичиг үсэг сурах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг олон улсад сурталчлахад чиглэсэн “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн, үйл ажиллагаа нэгдүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулна. Уг үзэсгэлэнд  Тайвань, Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл, Япон улсын Токио хотод тус тус зохион байгуулагдана.

Энэ үзэсгэлэнгийн үеэр  

  • Монгол хэл, бичиг үсгийн дурсгал, соёлын өвийг сурталчлан таниулах илтгэл;
  • Монгол хэл, бичгийг таниулах сургалт;
  • Монгол бичгийн уралдаан (насанд хүрэгчид, ЕБС-ийн ахлах анги, монгол хэл, бичиг анхлан суралцагчид);
  • “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн тус тус зохион байгуулагдана.
  • Тус улс оронд ажиллаж амьдарч буй иргэд, хүүхэд багачуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хамтран зохион байгуулагчаар

  • “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага,
  • Бүгд Найрамдах Солонгос улс дахь “Монгол, Солонгос хэл бичиг соёлын төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага,
  • Тайвань дахь “Хос хэл, Хос соёл” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага,
  • Япон улс дахь “Миний Монгол сургууль тус тус ажиллаж байгаа аж.

Мөн Тайвань, Япон улс, Бүгд Найрамдах Солонгос улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол хэл, соёлын төвүүд, тус улс оронд оршин сууж буй монгол улсын иргэд, хүүхэд багачууд та бүхэн оролцох боломжтой.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.88
14 цагийн өмнө
0
0
uuriin udur dutmiinhaa ajildaa hevshuulj chadaagui bj yu gadshilah durtai ym be ?
Хариулах