СОШИАЛААР СҮҮЛИЙН УИХ-ЫН ТЭТГЭМЖИЙН ТАЛААР БИЧИГДЭЖ БАЙНА. ТЭГЭХЭЭР ЭНЭ АСУУДАЛД УИХ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ХУВЬД ТА БҮХНИЙ АСУУЛТАД ХАРИУЛЬЯ.
1992 ОНД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛСАН. ЭНЭ ХУУЛЬ ДЭЭР БОЛ ТУХАЙН ГИШҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ БОЛОН НИЙГМИЙН БАТАЛГААТАЙ ХОЛБООТОЙ ЗААЛТ БАЙСАН. ЮУ ГЭСЭН ЗААЛТ БАЙСАН БЭ ГЭХЭЭР “ХЭРВЭЭ УИХ ДАХИН СОНГОГДООГҮЙ ЭСВЭЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ЧӨЛӨӨЛӨГДСӨН БОЛ ӨМНӨ НЬ ЭРХЭЛЖ БАЙСАН АЛБАН ТУШААЛД ЭРГҮҮЛЭН ТАВИНА. ӨМНӨ НЬ ЭРХЭЛЖ БАЙСАН АЛБАН ТУШААЛД ТАВИХ БОЛОМЖГҮЙ БОЛ ЯГ ТҮҮНТЭЙ ДҮҮЦЭХҮЙЦ АЖИЛД ТОМИЛНО” ГЭСЭН ХУУЛЬ 1992-1997 ОНД ҮЙЛЧИЛЖ БАЙСАН.
1997 ОНД ДАХИН УИХ ХОЁР ДАХЬ ХУУЛЬ БАТЛАГДСАН. ТЭР ХУУЛЬ ДЭЭР САЯНЫ ЗААЛТ АРАЙ ӨӨРӨӨР БАТЛАГДСАН БАЙДАГ. ЮУ ГЭЖ БАТЛАГДСАН БЭ ГЭХЭЭР ӨМНӨ НЬ ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ АЛБАН ТУШААЛД БУЦААЖ ТОМИЛНО, ЭСВЭЛ 6 ХҮРТЛЭХ САРЫН НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖИЙГ ОЛГОНО ГЭДЭГ ЗААЛТ БАТЛАГДААД 2006 ОН ХҮРТЭЛ ХЭРЭГЖСЭН.
2006 ОНД ДАХИАД УИХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАН. ТУХАЙН ГИШҮҮН ДАХИН СОНГОГДООГҮЙ, ЭСВЭЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ЧӨЛӨӨЛӨГДСӨН БОЛ ТУХАЙН ГИШҮҮНД НЭГ УДААГИЙН БУЮУ 12 САРЫН ТЭТГЭМЖИЙГ ОЛГОНО ГЭСЭН ЗААЛТ БАЙСАН. МӨН ӨМНӨХ АЖИЛ АЛБАН ТУШААЛД НЬ ЭРГҮҮЛЭН ТАВИНА ГЭДЭГ ЗААЛТ БАЙСАН.
2006 ОНЫ ХУУЛЬ 2020 ОН ХҮРТЭЛ 14 ЖИЛ ХЭРЭГЖЭЭД 2020 ОНД ДАХИН ШИНЭЧЛЭГДЭЭД МӨН САЯЫН ЗААЛТ ЯГ ХЭВЭЭРЭЭ БАЙСАН.
ӨНӨӨДРИЙН УИХ-ЫН ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ХУУЛИЙГ МАНАЙ ӨМНӨХ ПАРЛАМЕНТ БУЮУ 2024 ОНЫ 5 САРЫН 24 БАТЛАГДСАН УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛИАР ЗОХИЦУУЛЖ БАЙГАА. ЭНЭ ХУУЛЬД 41.9 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНААР ӨМНӨ НЬ ЭРХЭЛЖ БАЙСАН АЛБАН ТУШААЛЫГ ХАСААД ЗӨВХӨН ХЭРЭВ ТУХАЙН ГИШҮҮН ДАХИН СОНГОГДООГҮЙ БОЛ 12 САРЫН ҮНДСЭН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖИЙГ ӨГ ЗААЛТЫГ ХИЙЖ ӨГСӨН БАЙГАА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЭНЭ ЗААЛТ ГЭНЭТХЭН САЯ 2024 ОНЫ ЗААЛТААР ГАРЧ ИРСЭН ЗҮЙЛ БИШ.
Сэтгэгдэл (4)