Дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

М.Үүрээ
2025/01/06

Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2024 оны IV улирлын төлбөрийн баримтыг 2025 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас санууллаа.

Тодруулбал, 2024 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2025 оны нэгдүгээр сарын 8-ны 23.59 цагийн өмнө ebarimt системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг дараа оны нэгдүгээр сард багтаан олгох журамтай.


0
angry
2
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.86.26
Өчигдөр
0
0
99920185
Хариулах
59.153.86.26
Өчигдөр
0
0
аж ахуй нэгж дүүдээ хэлээрэй
Хариулах
59.153.86.26
Өчигдөр
0
0
аж ахуй илгээхгүй үний дүнгийн зөрүү хөл лүн буруу бна гээд хэцүү юмаа
Хариулах