Хятадын хамгийн хүйтэн цэгт болдог марафоны АЛТАН МЕДАЛИЙГ МОНГОЛ ТАМИРЧИН АВЛАА

М.Үүрээ
2025/01/03

БНХАУ-ын хамгийн хүйтэн цэгт зохион байгуулсан “Гэнхэ марафон 2024” өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээнд манай тамирчид амжилттай оролцжээ.

Манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт найман тамирчин тус тэмцээнд оролцсоноос Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Уугантуяа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.

Тэрбээр 2018 онд Тайванийн Тайпэйд болсон 24 цагийн гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд VII байр эзэлж байсан юм. Түүнчлэн тухайн онд Дорнод аймагт болсон олон улсын олон өдрийн гүйлт буюу 225км гүйлтийн тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч байжээ.

Түүнчлэн Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн ахлах ахлагч Л.Амардэлгэр эрэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртсэ байна. 11 дэх удаагаа зохион байгуулсан өвлийн марафоны 21 км-ийн зайд 1500 тамирчин өрсөлдсөн аж.


Эх сурвалж: Montsame.mn


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.59
2025/01/03
0
0
Мундаг залуус байнаа хятад улсын тэнгэрт төрийн далбаагаа мандуулна гэдэг үнэхээр бахархалтай байна баярлалаа залуусдаа
Хариулах