Согтуу жолооч 56 настай иргэнийг дайрч амь насыг нь хөнөөжээ

М.Үүрээ
2024/12/30

“Задгай хашаанд хүн дайруулж нас барлаа” гэх дуудлага мэдээлэл Хэнтий аймгийн цагдаагийн газарт арванхоёрдугаар сарын 23-ны өдөр бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад иргэн Х согтуурсан үедээ Тоёота маркийн автомашин жолоодон ухрах үйлдэл хийхдээ 52 настай иргэнийг мөргөж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон буй.

 Улмаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна