Монголд зохион байгуулсан Олон улсын тэмцээнээс 5.6 тэрбумын орлого олжээ

М.Үүрээ
2024/12/27

Улиран одож буй 2024 онд олон улс, тив, дэлхийн чанартай долоон тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад улсын төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Тодруулбал, мөсний загасчлалын ДАШТ, Чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, Снукер биллиардын ДАШТ, Олон улсын хүүхдийн спортын X наадам, “Гимнастрада-2024” ААШТ, Бодибилдинг, фитнессийн ААШТ, Кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын ДАШТ болсон билээ.

Эдгээр тэмцээнд давхардсан тоогоор 108 орны 1432 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн, 968 хөгжөөн дэмжигч хамрагдсан байна. Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан энэхүү орлогод галт тэрэг болон үндэсний авиа компанид дөрвөн тэрбум, зочид буудалд 1.2 тэрбум, худалдаа, үйлчилгээ тээвэрлэлтэд 582 сая, нийт 5.6 тэрбум төгрөгийн орлого оржээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна