Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор арваннэгдүгээр сараас эхлэн эмнэлгүүдийн ачааллыг зөв хуваарилах зохион байгуулалт хийж, нэмэлт ор дэлгэн ажиллаж эхэлсэн.
Тооцооллын дагуу ирэх долоо хоногт томуу томуу төст өвчний дэгдэлт оргил үедээ хүрэх тул иргэд олон нийтэд дараах зөвлөмжийг өгч байна.
Маскаа зүүх
Дархлаагаа дэмжих
Олон нийтийн арга хэмжээнд ханиадны шинж тэмдэгтэй бол оролцохгүй байх
Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
Хүүхдийнхээ сахарын хэрэглээг хянаж чанартай, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэхийг ЭМЯ-наас зөвлөлөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна