200 мянган төгрөг хүртэл торгуультай зөрчил мэдээлсэн иргэнд МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

М.Үүрээ
2024/12/26

Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, ААН-ийг урамшуулах тухай тогтоолыг НИТХ-ын хурлаар хэлэлцэж, баталлаа.

Уг тогтоолыг 2025 оны гуравдугаар сарын 1-нээс иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 хүртэлх нэгж буюу 200 мянган  төгрөг хүртэлх торгох шийтгэл оногдуулсан бол тухайн иргэнд шийтгэлийн 20 хувийг олгоно. Харин 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор болжээ.

Үүнтэй ижил тогтоол 2021 оноос мөрдөгдөж эхэлсэн ч хэрэгжилт хангалттай биш байсан юм. Иймд уг тогтоолын төсөл боловсруулж, иргэнд олгох хувь хэмжээг тодорхой болгох өөрчлөлт оруулжээ.  Зөрчлийг мэдээлсэн иргэн, ААН-ийн аюулгүй байдлыг хангаж, нууцална гэж заажээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна