Монголын спортын корпорациас спортын менежментийн мэргэжилтэн бэлтгэх богино хугацааны сургалтыг өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулж, 20 гаруй хүн хамрагдсан. Улмаар байгууллагуудаас ирсэн хүсэлтийн дагуу СПОК академийн хоёр дахь сургалтыг 2025 оны нэгдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Сургалт дараах таван сэдвийн хүрээнд болно.
-Спортын арга хэмжээний зохион байгуулалт
-Спортын санхүүгийн менежмент
-Спортын салбарын сошиал медиа, маркетинг
-Спортын дата дүн шинжилгээ
-Спортын хамтын ажиллагаа, ивээн тэтгэлэг
Тухайн чиглэлээр мэргэшсэн шилдэг боловсон хүчнүүд онол, практик хосолсон байдлаар сургалтыг явуулах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна