Э.Батшугар: Санхүүгийн сахилга баттай иргэдээ хүү багатай зээл олгож УРАМШУУЛДАГ систем рүү шилжинэ

М.Үүрээ
2024/12/25

УИХ-ын гишүүн Э.Батшугар "Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.

Зээлээ хугацаанд нь төлдөг сахилга баттай иргэдэд заавал урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байгаа. Цаашлаад бизнес эрхлэж байгаа иргэд барьцаа хөрөнгөгүй санхүүгийн сахилга баттай учир зээл авбал эргэж төлнө гээд баталгаа Тиймээс энэ тогтоцлоо нэгдүгээрт зээлийн хүү бууруулна, хоёрдугаарт санхүүгийн хар жагсаалт гэх санхүүгийн ялыг байхгүй болгоно , гуравдугаарт барьцаа хөрөнгө болон урьдчилгаа төлбөргүйгээр зээл авах бололцоо бүрдэж байгаа. 

Эцсийн үр дүнд банк санхүүгийн хүртээмж нь ард иргэддээ илүү нэмэгдэж хүртээмжтэй болно. Мөн түүнчлэн хар жагсаалт байхгүй болж санхүүгийн сахилга баттай иргэдээ хүү багатай зээл олгож урамшуулдаг систем рүү орж байгаа гэж ойлгож болно” гэлээ.

Мөн түүнчлэн манай улсад зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргалчлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зохицуулалт байхгүй байна. Харин зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болсноор үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцолж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.160
2024/12/27
0
0
Энэ одоо 67.181.184.36 юу хуцаад байнаа
Хариулах
66.181.184.36
2024/12/26
0
0
Nushai batsaan. Yamar ch hereggui huuli bolno naadah Chin. Chi ter Hoid Eej gishuun bolson Herlen, uuriinhuu avligach aaviinhaa hulgaig l yri batsaanaa
Хариулах