Ч.Уртнасан: Менингококк халдварыг ТОМУУТАЙ андуурч хүндрүүлснээс болж АМЬ НАСАА АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ

М.Үүрээ
2024/12/24

Энэ сарын 20-нд бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэсэн гэж ХӨСҮТ—ээс анхаарууллаа. Тус өвчний талаар ХӨСҮТ-ийн тархвар судлалын эмч Ч.Уртнасангаас тодрууллаа.

 "Менингококк халдвар нь ерөнхий хордлогын шинжээр илэрч, арьсан дээр өвөрмөц тууралт гардаг нянгийн гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Тус халдвараар өвдсөн болон хамар залгиурын үрэвсэлтэй хүмүүс аль эсвэл нян тээгчид халдварыг дамжуулдаг.

Менингококкын халдвар авсан тохиолдолд өндөр халуурна. Цочмог шалтгаан тодорхойгүй халуурах, хоол унданд дургүйлхэх, дотор муухайрах, ядарч сульдах мөн түүнчлэн эмзэг мэдрэмтгий болох, арьс нь цонхийх зэрэг шинж тэмдэг давамгай илэрнэ. Ийнхүү 1-2 хоногийн дараагаас үндсэн шинж тэмдэг болох цусархаг тууралт гардаг. Хүнд явцтай үед 12 цагийн дотор цусархаг тууралт хөл, гуянаас эхэлж гарна.

Нэн хүнд хэлбэрийн өвчлөлтэй үед 4-6 цагийн дотор хөл, гар, нуруу, цээж, нүүрээр цусархаг тууралт гарч богино хугацаанд хүндэрч, гүн шокоор хүндэрдэг аюулт өвчин юм. Иймд шалтгаан тодорхойгүй өндөр халуурвал харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах ёстой” гэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна