П.Сайнзориг: Бид гадаад улсын туршлагатай ажилтан мэргэжилтнүүдээс суралцаж байж өнөөдөр Монголчуудад мэдлэг үлдэнэ

А.Булганчимэг
2024/12/20


Өчигдөр буюу 2024.12.19-ний өдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг Гадаадаас авах ажиллах хүчнийг квотгүй болгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Эл хуулийн төслийг иргэд “Чадвартай хүмүүс Монголд ирж бага цалингаар ажиллахгүй. Дандаа нийгмийн гологдлууд ирнэ. Маш их гэмт хэрэг гарна” гэж эсэргүүцэж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ талаар өнөөдөр мэдэгдэл хийлээ.  

Тэрбээр, “Бид гадаад улсын туршлагатай ажилтан мэргэжилтнүүд суралцаж байж өнөөдөр монголчууд ноу хау мэдлэг үлдэнэ. Өнөөдөр бүгд түүх ярьдаг юм билээ. Монгол улс түүхэндээ өнгөрсөн цаг хугацаанд ч гэсэн дандаа гадаад улстай хамтарч, гадаад улсын мэдлэгийг энэ Монгол нутагт авчирч байх үед Монгол Улс дандаа хүчирхэг байсан юм билээ шүү. Би ийм зүйлийг л хэлж байгаа юм. Өнөөдөр тэр залуусыг МСҮТ-д сургая. МСҮТ-д сураад энэ мэдлэгүүдийг олгохгүй байна. дагалдаж байж энэ олон ур чадваруудыг бид суралцах гээд байгаа байхгүй юу. Энэ зүйлүүдийг хийж богино хугацаанд ур чадвартай залуучуудыг гараад ирвэл тэр хүмүүсийн цалин үнэлэмжийг нэмэгдүүлэх бололцоо бүрдэх гээд байгаа байхгүй юу. Энэ залуучуудыг аваач ээ гээд байхад ажил хийх ур чадвар байхгүй байхад ажил олгогч хоосон цалин тавьж чадахгүй шүү дээ” гэв. 


6
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.119
2024/12/23
0
0
tenger yrij tenegteed yahav , udahgui ugaartaa shingeh zayatuud !
Хариулах
59.153.112.13
2024/12/22
0
0
Бид тэнгэр заяат тул гадны газар заяатуудаар хамаг ажлаа нугалуулах нв их зөв
Хариулах
202.126.91.143
2024/12/20
0
0
Зөв гэж бодож бна . Бидэнд мэрэгшсэн мэрэгжилтэн хэрэгтэй бна .Хэн дуртай нь биш байх гэж бодож бна
Хариулах