Шилдгийн шилдэг тамирчны шилжин явах цомын эзнээр Б.Баасанхүү тодорлоо

Admin
2024/12/20

Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол өчигдөр болж өндөрлөлөө. 23 дахь жилдээ болж буй уг ёслолын шилдгийн шилдэг тамирчны шилжин явах цомын эзнээр Монгол Улсын гавьяат тамирчин, жүдоч Б.Баасанхүү шалгарсан юм.

Шилдэг эмэгтэй тамирчин: Хүндийн өргөлтийн М.Анхцэцэг. Амжилт: Бахрейны нийслэлд болсон “Манама 2024” дэлхийн АШТ-ий мөнгөн медаль.

Шилдэг эмэгтэй тамирчин: Чөлөөт бөхийн С.Цэрэнчимэд. Амжилт: Олимпын бус жингийн Дэлхийн АШТ-ий мөнгөн медаль, Ази тивийн АШТ-ий хүрэл медаль.

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин: Жүдогийн Л.Анхзаяа. Амжилт: “Абу Даби 2024” дэлхийн АШТ-ий хүрэл медаль.

Шилдэг эрэгтэй тамирчин: Чөлөөт бөхийн Т.Тулга. Амжилт: Зуны “Парис 2024” олимпын 5-р байр. Ази тивийн АШТ-ий мөнгөн медаль, Олимпын эрх олгох “Истанбул 2024” тэмцээний алтан медаль.

Шилдэг эрэгтэй тамирчин: Хөнгөн атлетикийн Б.Сэр-Од. Амжилт: Холын зайн марафон гүйлтэд “Парис 2024” наадамд оролцсоноор олимпод 6 дараалан оролцсон.

Паралимпын шилдэг тамирчин: Таеквондогийн У.Сүрэнжав, эмэгтэй. Амжилт: Зуны “Парис 2024” паралимпын -52 кг-ын жингийн аваргын алтан медаль.

Шилдэг залуу тамирчин: Жүдогийн Т.Ариунзаяа, эмэгтэй. Амжилт: 17 настай, Өсвөр үеийн Дэлхийн АШТ-ий, Монголоос төрсөн анхны аварга. Олон улсын насанд хүрэгчдийн Токиогийн “Их дуулга” тэмцээний хүрэл медаль.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна