Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Рэппер Roockie-г 30 хоног баривчлахаар боллоо

А.Булганчимэг
2024/12/19

У.Мөнхбагана буюу рэппер Roockie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэрбээр яриандаа "Согтуу машин барьж яваа өөрийг нь барьсан замын цагдаад бүх хөрөнгөө өгье" гэж байсан юм.

Тэгвэл түүнийг согтуугаар жолоо барьж байхад нь байгаа газрыг нь олж тогтоон Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хүргэн шалгажээ.

Улмаар түүний тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.140.10.214
2024/12/19
1
0
Эрхийг нь хасаж 400000.р торгоо юу баривчлаад л болох юм уу эрхийг нь бүрмөсөн хасаж 6.н сар албадан хөдөлмөр эрхлүүл ээ
Хариулах