Энэ тоог багасгах зорилгоор “Зам тээврийн осолд хохирсон иргэдийг дурсах” дэлхийн өдрийг тохиолдуулан ТЦА-аас “өдөр бүр хичээе” уриалга дор 12 дугаар сарын 19-ний өдрийг тэмдэглэн иржээ. Энэхүү уриалга дор "түр зогс, бүү яар" гэх бичиг наасан машинууд хотоор өдрийн турш явах аж. Машины жолоочид "Хичээх өдөр" гэж бичсэн шар өнгийн туг барин, иргэдэд сэрэмжлүүлэн, зогсож байлаа.
Тээврийн цагдаагийн албаны УСХ-ын Ахлах зохицуулагч, Хошууч Б.Энхболд: Энэ өдрийг дэлхийн нийт зам тээврийн осолд хохирсон иргэдийг дурсах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулж байгаа хууль, дүрэм, журам стандартын биелэлт хангалтгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллагын ажлын уялдаа хангалтгүй, хөдөлгөөнд оролцогчдын соёл боловсрол дутмаг байх нь зам тээврийн осол үүсэх үндсэн таван шалтгаан юм. Иймд иргэд, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, анхаарал, болгоомжтой зорчихыг уриалж байна.
Түүнчлэн 2024 онд төмөр замын гармын бүсэд тээврийн хэрэгслийн 44 осол гарсан ба төмөр замын гармын хаалт мөргөсөн 52 тохиолдол бүртгэгджээ. Энэ төрлийн ослын шалтгаан нь жолоочид гармаар гарах гэж яарснаас болдог гэж албаныхан мэдээллээ.
Төмөр замын цагдаагийн газрын ЗЦ-ийн Ахлах зохицуулагч Хошууч Б.Батсансар: Төмөр замын гармын бүсэд гарсан зам тээврийн ослын улмаас энэ онд нэг хүний амь эрсдэж, хоёр хүн хүнд гэмтсэн тохиолдол бүртгэгдсэн. Төмөр замын гармын бүсэд гарч буй осол жолооч гармаар гарах гэж яарах шол шалтгаанаас болж гардаг. Иймд иргэд та бүхэнд яаралтгүй, замын тэмдэг, гэрэл ээ ажиглаж төмөр замын гармаар гарна уу!
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна