У.Мөнхбагана буюу рэппер Roockie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэрбээр яриандаа "Согтуу машин барьж яваа өөрийг нь барьсан замын цагдаад бүх хөрөнгөө өгье" гэж байсан юм.
Тэгвэл түүнийг согтуугаар жолоо барьж байхад нь байгаа газрыг нь олж тогтоон Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хүргэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Өмнө нь У.Мөнхбагана нь эхнэр болох жүжигчин Золзаяаг зодсон хэргээр цагдаагаас шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн ч хосууд уг мэдээллийг үгүйсгэж байсан юм.
Сэтгэгдэл (100)