2024 оны эхний хагас жилийн байдлаар монгол улсын хэмжээнд нийт 170 мянга гаруй цусны донор бүртгэгдсэн ба нэг хүнээс авсан 350-400 грамм цус 3 хүний амь насыг авардаг байна.
Цусаа бэлэглэснээр бусдын амь насыг авраад зогсохгүй өөрийн эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлдэг. Тухалбал 3 сар тутамд цусаа өгснөөр цусны бүрэн шинжилгээнд хамрагдаж аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж эрүүл мэнддээ хяналт тавих бүрэн боломжтой байдаг байна.
Цусаа өгөхдөө:
– Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай очих
– Эм, тариа 10-14 хоног хэрэглэхгүй байх
– Хоногт зургаан цагаас дээш хугацаагаар унтаж амрах
– Согтууруулах ундааг сүүлийн гурван хоногийн дотор хэрэглээгүй байх
– Сүү, сүүн бүтээгдэхүүн, өөх тостой хоол хүнс, өнгөтэй ундаа 1-2 хоног хэрэглээгүй байх шаардлага тавьдаг ажээ.
Сэтгэгдэл (5)