Гавьяат тамирчин М.Анхцэцэг хүндийн өргөлтийн спортоосоо зодог тайлах болсноо зарлалаа

А.Булганчимэг
2024/12/19

Гавьяат тамирчин М.Анхцэцэг ОУ-ын хүндийн өргөлтийн тэмцээний тавцангаас албан ёсоор зодог тайлах болсноо "Өнөө өглөө" нэвтрүүлэгт оролцох үеэр зарлалаа. 

Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хошой хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ Монголын туйванчдын оргил амжилт юм. М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд аав ээж нь спортоор хичээллүүлэх дургүй байсан.

Жил бүрийн 12-р сарын 3-ы өдөр Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичиж байлаа. М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ. Түүний гэр бүлийн хүн УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал. “Драм гурав” хамтлаг болон “Царцаа Намжил, “Ромео Жульетт зэрэг жүжигт тоглож байсан мөн “Тэрбумын хэрэг” кинонд тоглосон. Хосууд удам залгах бяцхан хүүтэй.

М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэсэн юм. М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангажээ. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн. Түүний аав Т.Мөнхжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар" спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн. Тэрбээр айлын том охин ба 2 эмэгтэй дүү нь хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг. 

Түүний амжилтууд: 

2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль

2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль (түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн)

2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль

2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн

2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга (Монголоос анх удаа түрүүлсэн)

2016 он: Рио-де-Жанейрогийн олимпын их наадамд шагналт 8 байр (огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн)

2016 он: Залуучуудын Азийн аварга болсон

2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн

2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн

2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн

2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон

2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн

2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан.

2019 он: Дэлхийн цомын аварга болсон түүхтэй билээ

ДАШТ-д 2021 онд Ташкент хотноо энэ жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгө, нийлбэрээр алт,

2017 онд Анахаймд 75 кг-д,

2019 онд Паттаяд 81 кг-д огцом өргөлтөөр тус бүр хүрэл медаль хүртсэн.

2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй)

2024 оны ДАШТ - Мөнгө (Огцом өргөлт)



0
angry
10
care
2
haha
45
liked
13
love
14
sad
3
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.69.167
2024/12/25
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
66.181.180.17
2024/12/20
0
0
Мундаг охин шүү
Хариулах
103.57.93.139
2024/12/19
0
0
ЭХ ОРНЫХОО нэрийг мандуулагч охиндоо сайхан бүхнийг хүсэн ерөөе! Биеэ үл тоон их ч амжилт гаргасан Одоо биеэ эрүүл энх байгаарай
Хариулах
103.212.117.218
2024/12/19
0
1
Аз жаргал сайн сайхан
Хариулах
66.181.185.122
2024/12/19
1
0
Одоо амьдрал ахуйгаа болон өөрийн эрүүл мэндээ боддоо дүү минь. Чи мундаг шүү. Чамаар монгол улс бахархах ёстой. Чи түүх бүтээсэн агуу тамирчин шүү.
Хариулах
122.201.19.4
2024/12/19
0
0
Олимпын медалийн оосроос атгаад алдсан даа. Монголдоо бол агуу тамирчин бүсгүй. Ирээдүйд аз жаргалтай амьдрах болтугаа
Хариулах
66.181.161.34
2024/12/19
0
0
uurin garsan amjiltandaa setgel hangluun bga bol deerees n eruul mendee bodson bha zodog tailsan deeree
Хариулах
66.181.184.41
2024/12/19
0
0
Төр засаг амжилтыг нь үнэлээсэй
Хариулах
66.181.184.41
2024/12/19
0
1
Одоо болно оо эмэгтэй хүн, ээж хүнийхээ хувьд эрүүл мэндээ бодсон нь дээр байх. Амжилт гаргасан
Хариулах
122.201.31.184
2024/12/19
0
0
Зодог тайлж яах нь вэээ Болоогүй юм бишүү тэмцээн уралдаан хүлээж байгаа шүү дээ
Хариулах
45.117.35.7
2024/12/19
0
1
Мундаг хөдөлмөрийн баатар өгөх хэрэгтэй.
Хариулах
66.181.186.185
2024/12/20
0
0
Хөдөлмөрийн баатар өгөх хэрэгтэй.
Хариулах