Тэрбээр, “Түүхий нүүрс дээр хоёр асуудал нийслэл хотод онцгой яригдаж байна. Энэ бол зөвшөөрөлтэй нэг хэсэг байгаа. Зөвшөөрөлгүй нэг хэсэг байгаа. Тэгэхээр зөвшөөрөлгүй хэсэг дээр өнөөдөр засгийн газрын хуралдаан дээр үүрэг даалгавар өгөгдсөн. Захиргааны арга хэмжээнүүд авагдана. Энийг нийслэл хариуцаад хийгээд явна. Зөвшөөрөлтэй хэсэг бол нэлээдгүй олон байгууллагыг хамарч байгаа. Энэ байгууллагуудыг бид яавал усан халаалтын зуухнуудын технологийн шинэчлэлийг хурдан хийх вэ гэдэг асуудлыг шийдэх юм. Энд ХЗДХЯ, Батлан хамгаалах яам, боловсролын яамны нэлээн олон объектууд хамрагдаж байгаа учир бид үүнийг шийдэх боломжийг засгийн газар өнөөдөр үүрэг болгосон байгаа. Автомашины утаа энэ бохирдлын нэлээд хэсгийг эзэлж байгаа. Тэгэхээр эхний ээлжид нийслэлийн тээврийн 1191 автомашиныг евро 5 стандарт руу шилжүүлсэн. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар мөн 2000 гаруй байгаа төрийн байгууллагын автомашиныг яаралтай стандартын түлшинд шилжүүлэх вэ гэдэг үүрэг даалгавар өгөгдсөн” гэв.
Сэтгэгдэл (1)