CNN: Д.Трампын тусгай элчийн төлөвлөгөөнд “Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг үе шаттайгаар цуцлах” тухай тусгасан

Украины асуудлаарх Д.Трампын тусгай элчийн төлөвлөгөөнд “Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг үе шаттайгаар цуцлах” тухай тусгасан гэж CNN агентлаг өчигдөр мэдээллээ.

Тодруулбал, Орос Украины асуудлыг хариуцсан тусгай элчээр Д.Трампын туслах 80 настай Кит Келлог томилогдсон юм. Тэгвэл Кит Келлог өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн нэгдүгээр бодлогын хүрээлэнд энх тайвны төлөвлөгөөгөө нарийвчлан гаргасан байна.

Уг төлөвлөгөөнд “АНУ сард 14,000 155 их буу үйлдвэрлэдэг бөгөөд Украин үүнийг ердөө 48 цагийн дотор ашиглах боломжтой. Иймд АНУ-аас Украиныг илүү их зэвсэглэхийг хүсэж байгаа ч нөөц хязгаарлагдмал байгаа” гэж тэмдэглэжээ.

Энэ төлөвлөгөөнөөс Кит Келлог “Галыг зогсоож, фронтын шугамыг царцааснаар хоёр тал хэлэлцээрийн ширээнд суухаас өөр аргагүй болно” гэж тооцоолсон бололтой гэж CNN мэдээллээ.

 

 

.

 

 

 

 

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
127.0.0.1
2024/12/14
0
0
test
Хариулах