Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, зэвсэг хүчний “Алдар" спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ Пүрэвдоржийн Нямлхагва Монгол Улсын гавьяат дасгалжуулагч боллоо. Тэрбээр “Атланта-1996", "Сидней-2000" олимпод тамирчнаар оролцож байв. Харин "Бээжин-2008", "Токио-2020", "Парис-2024" олимпод дасгалжуулагчаар тус тус оролцсон.
П.Нямлхагва Дархан-Уул аймгаас жүдо бөхийн гараагаа эхэлж, цэргийн дэлхийн аварга болж, "Шинэ Дели-1995", "Осака-2000" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртэж байсан юм. МҮОХ-ны “Бөртэ чоно” наадмын оны “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарч байлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна