Сар бүрийн нэгнийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлалаа

Үүрийнтуяа
2024/11/25

Говь-Алтай аймаг сар бүрийн нэгний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлалаа.

Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, соёлын дархлааг дэмжих, уламжлалт дээл, хувцсыг өдөр тутамдаа өмсөж хэвших зорилгоор үндэсний хувцасны өдрийг зарлав.

Ингэхдээ сар бүрийн 1-ний өдрийг аймгийн Засаг даргын захирамжаар “Үндэсний хувцасны өдөр” болголоо.

Эх сурвалж: Montsame.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна