АНУ-ын Албама мужийн Тускегийн их сургуулийн кампуст өчигдөр өглөө 25 настай залуу буутай халдлага үйлджээ. Халдлагын улмаас 18 настай залуу амиа алдаж, 16 хүн шархадсан байна. Харин шархадсан хүмүүс Зүүн Алабамагийн эрүүл мэндийн төв, Монтгомери дахь Баптист Өмнөд эмнэлэгт эмчлүүлж байна.
Энэ халдлагыг үйлдсэн 25 настай гэмт этгээдийг зугтаж явахад нь цагдаа нар баривчилсан ба одоогоор мөрдлөгийн ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тус сургуулийн даваа гарагийн бүх хичээлүүд цуцлагдсан байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна