2024 оны Парисын олимпын наадам эхэлснээс хойш жендерийн асуудал, маргаанд ороод байсан Алжирийн эмэгтэй боксчин Иман Хелиф 66 кг-ын жинд олимпын аварга болсон. Финалын тулаанд түүний өрсөлдөгч нь Хятадын Ян Лю байсан бөгөөд Иман 5:0 итгэл төгс ялалт байгууллаа. Энэ олимпод тэр өрсөлдөгчдөө нэг ч үе алдаагүй юм.
Олимпын турш түүнийг шүүмжилсэн, доромжилсон сэтгэгдэл, нийтлэлүүд цахим ертөнцөөр гарч байсан ч Иман огт тоосонгүй. Охиноо өмөөрсөн аав нь багынх нь зургийг хүртэл сүлжээнд тавьж байлаа. Тэгвэл түүнийг төрөлхийн эрэгтэй хүн болох нь тогтоогдсон байна. Түүнийг хүйсийн тодорхойлсон тайланд “Бичил шодойтой, умай байхгүй төрсөн бөгөөд хэвлийн хөндийд нь төмсөг байсан” гэж дурджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна