Одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис Колорадо, Коннектикут, Дэлавер, Иллинойс, Массачусеттс, Мэрилэнд, Нью Жерси, Нью Йорк, Род Айлэнд, Вермонт, Колумбийн тойрогт ялалт байгуулаад байна.
Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп Алабама, Арканзас, Флорида, Индиана, Кентаки, Луизиана, Миссури, Миссисиппи, Монтана, Хойд Дакота, Небраска, Охайо, Оклахома, Өмнөд Каролина, Өмнөд Дакота, Теннесси, Техас, Юта, Баруун Виржиния, Вайоминг, Канзас мужуудын сонгогчдыэ коллегийн саналуудыг авчээ.
Хоёр нэр дэвшигчийн хувьд одоогийн байдлаар ялалт байгуулна гэсэн мужууддаа ялалт байгуулж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэнэтийн зүйл болоогүй байгааг ажиглагчид онцолж байна. Одоо бүх хүмүүсийн анхаарал эргэлзээтэй гэгдэх Аризона, Невада, Жоржия, Хойд Каролина, Пенсильвани, Мичиган, Висконсин зэрэг мужууд дээр төвлөрөөд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна