Албани Улсын Тирана хотноо болж буй олимпын бус жингийн ДАШТ-ээс Монгол Улсын гавьяат тамирчин С. Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчин алтан медалийн төлөө олимп, дэлхийн хошой хүрэл медальт Рисока Кавайд 2:4 харьцаатай ялагдлаа. Дэвжээний шүүгч манай тамирчныг үений эсрэг хөшсөн гэж хоёр оноог өгөөгүй. Түүнээс болж барилдаан өөрчлөгдлөө. Ийнхүү МУГТ С.Цэрэнчимэд дэлхийн аваргын нэг алт, хоёр мөнгөн медалийн эзэн болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна