ТОДРУУЛГА: Цахилгааныг 29.6, дулааны үнийг 42.6-85 хувиар нэмэгдэнэ гэх мэдээлэл баталгаатай биш

Үүрийнтуяа
2024/10/30

11 сарын 1-нээс цахилгааныг 29.6, дулааны үнийг 42.6-85 хувиар нэмэгдэнэ гэх мэдээлэл өчигдөр хэвлэлээр мэдээлсэн. Энэ мэдээллийг олон иргэд бухимдан хүлээн авч байна. Тэгвэл энэ талаар бид Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн Д.Энхтүвшинээс тодрууллаа

 Тэрбээр, “Цахилгаан, дулааны үнийг нэмэх олон хувилбарт тооцоолол бид гаргасан. Үүний нэг бол цахилгааныг 29.6, дулааны үнийг 42.6-85 хувиар нэмнэ гэх өчигдөр гарсан мэдээлэл юм. Хэп хэдэн хувилбар яригдаж байгаа. Эндээс хамгийн боломжит хувилбарыг сонсож батална. Хэдэн хувиар нэмэгдүүлэх тухай эцсийн шийдвэрийг арван нэгдүгээр сарын 1 буюу баасан гарагт мэдээлнэ” гэв.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна