Засгийн газар цахилгаан, дулааны үнийг хэрхэн нэмэхээ өнөөдөр танилцуулна

Үүрийнтуяа
2024/10/30

“Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний үнийг 29.6 хувь, дулааны үнийг 85 хувиар нэмнэ” гэсэн албан бус мэдээлэл гарч эхэлсэн. Харин өнөөдөр Засгийн газар энэ асуудлаар албан ёсоор шийдвэр гаргаж танилцуулахаар болжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүч, дулааны үнийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Улмаар гаргасан шийдвэрээ 12.00 цагаас танилцуулж, хэвлэлийн хурал хийнэ гэдгээ Засгийн газраас мэдэгдлээ. Эрчим хүчний үндэсний хороо Засгийн газрыг төлөөлөн мэдээлэл хийх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна